
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхонтой хэлэлцээр хийлээ.
Өнгөрсөн баасан гарагт багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон цалин нэмэгдүүлэхгүй бол даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн ажил хаяхаа мэдэгдээд байсан. Тэгвэл өнөө өглөө тэдэнтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар уулзаж, хэлэлцээр хийж эхэллээ.
Хэлэлцээрийн эхэнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 112 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулахыг Олон улсын валютын сангийнхан зөвшөөрсөн гэдэг мэдээллийг өглөө.
Харин багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон 2017 онд багш нарын үндсэн цалинг 50 хувь, 2018 онд 50 хувь, 2019 онд багш нарын цалингийн шатлалд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаагаа хэллээ. Тус хорооны гишүүн н.Лувсандорж ингэж ярив.
ОУ-ын валютын сангийн зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр багш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх судалгааг хийх хамтарсан баг гаргахаар тохирлоо гэж манай сэтгүүлч мэдээлж байна.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхонтой хэлэлцээр хийлээ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.