
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар цас орно -
Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 30-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 30-нд зарим газраар 12-14м/с, 3-нд Алтайн салбар уулсаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 30-нд Хөвсгөлийн уулсаар, 31, 1-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас, 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 31-1-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан ба шороон шуурга шуурна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 31-нд зарим газраар, арваннэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи хугацааны эхээр зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм хүйтэн өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, 4-5-нд өдөртөө бага зэрэг дулаарч бүх нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 1-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, 5-нд нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 31-1-нд зарим газраар 14-16 м/с, 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Энэ долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно | ||
Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.