Шууд Chart

Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

2017-11-03 10:58:26

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан.

Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зургийг хийлгүүлж байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зураг төслийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллага болон эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, тохижилтын ажлын явцад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн санал солилцлоо.

Уулзалтад Нийлэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын алба хэлтсийн дарга мэргэжилтэн нар оролцов.


Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй