
АНУ-ын Тагнуулын төв агентлаг Осама Бин Ладентай холбоотой нууц баримтуудыг дэлгээд байна. Алан хядагч Аль-Кайда бүлгийн тэргүүн байсан Осама Бин Ладенийг 2011 онд довтлон хөнөөх үеэр олдсон 470 мянга орчим баримтыг АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпеогийн зөвшөөрлөөр дэлгэсэн байна.
Аль-Кайда болон түүний өмнөх удирдагчийн талаарх нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ил тод болгох зорилгоор баримтуудыг ил болгожээ. "Аль-Кайдагийн захидал, дүрс болон аудио бичлэг, бусад материалуудыг нээлттэй болгосноор энэ байгууллагын алан хядах төлөвлөгөө, үйл ажиллагаануудыг ойлгож ухаарах боломж олгоно” гэж Тагнуулын төв агентлагийн дарга ярьсан байна.
Эдгээр баримт дотор Осама Бин Ладений өөрийн гараар бичсэн захидлууд, тэр дундаа Бин Ладены хүү Хамза-д Афганистаныг орхин Пакистан руу гарахыг зааварчилсан захидал болон Ирак улсад халдлага үйлдэх үндэслэл, Ливи, Иемен, Хойд Африк, Египет, Төв Азийн зарим улс дахь Аль-Кайда бүлэглэлийнхний холбоо гэх зэрэг мэдээллүүдийг илтгэх баримтууд ч хүртэл байгаа аж.
Мөн дэлгэсэн баримт дотор Иракийн "Исламын улс" бүлэг болон Левант бүлгийг байгуулахын тулд Ирак дахь Аль-Кайда бүлэг бусад бүлгүүдээ нэгтгэх хүсэлтэй байсан зэрэг материал ч багтжээ.
Осама Бин Ладентай холбоотой нууц баримтуудыг дэлгэлээ | ||
Үзсэн: 2087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.