Шууд Chart

Хүн амын шилжилт хөдөлгөөн нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна

2017-11-05 10:19:12

Монгол Улсын нийт хүн амын 76 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь нийслэлд төвлөрч Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Ингэснээр суурьшлын тогтолцоонд өөрчлөлт гарч, зарим талаар хөгжилд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.

Тухайлбал, ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол, гэр хорооллын тэлэлт зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийг бид чамгүй хугацаанд ярьж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гаргасан ч үр дүн тааруухан байна. Учир нь энэ бүхэн огт эдийн засгийн хөшүүрэггүй явсантай холбоотой гэдгийг Барилга архитектур корпорацийн захирал, акедамич Д.Хайсанбуу онцолж байна.

Эдийн засаг нэг газарт төвлөрөх нь бусад хот, суурин газрын хөгжлийг зогсонги байдалд хүргэдэг. Тиймээс орон нутгийн нөөц боломжид тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж ахуйн бие даасан байдлыг дээшлүүлж, бүс нутгийн эдийн засгийг дэмжих хэрэгтэйг тэрбээр хэллээ. 


Хүн амын шилжилт хөдөлгөөн нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй