
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд”-ийн анхдугаар зөвлөгөөн Чингис хотод боллоо. Хэнтий аймагт албан ёсны бүртгэлтэй 10 нөхөрлөл бичил уурхай эрхэлж байна. Зөвлөгөөнд Баян-Адрага, Батноров, Хэрлэн, Норовлин, Бэрх, Галшар, Дархан, Бор-Өндөр, Цэнхэрмандал сумын бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон байна. Энэ талаар Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Т.Эрдэнэбаатар ярьж байна.
Зөвлөгөөнийг Хэнтий аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн баг, “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр” холбоо хамтран зохион байгуулсан юм.
Он гарсаар Хэнтий аймагт ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байна. Тус аймаг 73 мянга гаруй хүн амтай. Үүнээс хөдөлмөрийн насны 55 мянган иргэн байна. Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга н.Баярмаа ингэж ярилаа.
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.