
Дэлхийн II дайны дараа Адольф Гитлер амьд байсан байж болох баримтыг АНУ-ын Тагнуулын төв агентлаг нийтэд дэлгэлээ. Тус агентлагийн баримтаар, Адольф Гитлер Дэлхийн II дайнаас амьд гарч, 1950-иад оны үед Колумбад амьдарч байсан байна.
Энэ тухай баримт мэдээллүүд нь Нацистын дайны гэмт хэргийг илрүүлэх тухай хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй байсан ч Жон Кеннедигийн аллагын зарим баримт задрахтай зэрэгцэн дахин ил болжээ.
1954 оны тагнуулын тэмдэглэлд, нэгэн мэдээлэгчийн дамжуулснаар Адольф Гитлертэй яг ижилхэн хүн Колумбад амьдарч байжээ. "Эс-Эс"-ийн цэрэг байсан Филип Ситройн гэгч эрэгтэй Тагнуулын төв агентлагт мэдээлэхдээ "Нацистын дарангуйлагчтай Колумбын Тунжа хот дахь Колончлолын сууц гэдэг газар уулзсан" гэж мэдүүлж байжээ.
Мэдээлэгч үүнийгээ нотлохын тулд тагнуулынханд Гитлер гэж үзэж байсан хүнийхээ хажууд суугаад авахуулсан зургаа хүртэл өгч байсан байна. Тагнуулын ажилтнууд энэ мэдээллийн үнэн бодит байдалд эргэлзэж байгаа ч өөр нэгэн мэдээлэгч өмнөх мэдээлэгчтэй адил зүйл хэлж, эхний мэдээлэгчийг Гитлерийг Колумбад байх үед нь түүнтэй нэг сар орчим холбоотой байсан гэж мэдүүлж байсан байна. Хоёр дахь мэдээлэгчийн хэлснээр Гитлер 1955 оны нэгдүгээр сард Коулмбыг орхин Аргентин руу явсан байна.
Тагнуулынхан эдгээр мэдээллүүдийн аль алинд нь эргэлзэж байгаа ч сонирхуулах үүднээс танилцуулж байгаагаа хэлсэн байна. Адольф Гитлерийн хувь заяа олон жилийн туршид хуйвалдааны онол болон бусад таамаглалуудын нэг хэсэг байсаар ирсэн. Түүхчид түүнийг дэлхийн II дайны сүүлийн өдөр ЗХУ-ын арми Берлинд ойртож ирэх үед цианитын хордлогод орж, өөрийгөө буудан амиа хорлосон гэж үздэг юм.
Дэлхийн II дайны дараа Адольф Гитлер амьд байсан байж болзошгүй | ||
Үзсэн: 4193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.