
Урьд шөнийн байдлаар улсын хэмжээнд аж ахуйн нэгжийн байгууламж шатсан нэг, гэр байшин шатсан гурав, машин, асфальт халаах тогоо шатсан дуудлагууд Онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн цайны газарт хөргөгч, хөлдөөгч шатсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн автозамын зорчих хэсэгт “Ниссан Нөт” загварын суудлын автомашин шатжээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Дэвших-Эрдэнэ” компанийн хашаанд асфальт халаах тогоо шатсан байна. Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сум, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт айлын гэр, байшин шатсан дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, галыг унтраажээ.
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед иргэн бүр дор бүрнээ хяналттай байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Чингэлтэй дүүргийн 15-р хорооны Засаг дарга Б.Цогзолмаа анхааруулж байна.
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед галын аюулаас урьдчилан сэргийлэхийн анхааруулав | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.