Шууд Chart

Гуравдугаар төв эмнэлэг 100 гаруй төрлийн тоног төхөөрөмжтэй боллоо

2017-11-06 14:16:31

Улсын гуравдугаар төв эмнэлэг 57 сая төгрөгийн 100 гаруй төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ хэрээр дурангийн хагалгааны тусламж үйлчилгээ сайжирна гэж Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэлж байна.

Тодруулбал, Олон улсын "Ротари" байгууллага Эрүүл мэндийн яамтай хамтарч "Глобал Грант" төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн болон дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлтийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын яриаг хүргэе.

Улсын гуравдугаар төв эмнэлэг төдийгүй Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Амгалан" амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг тус төслийн хүрээнд сургалтад хамруулж, зарим тоног төхөөрөмж шинэчлэх юм байна. Мөн Бүгд найрамдах Энэтхэг улсын 10 гаруй мэс заслын эмч мэргэжилтэн ирэх оны есдүгээр сарын 8 хүртэл дээрх эмнэлгүүдэд ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна.


Гуравдугаар төв эмнэлэг 100 гаруй төрлийн тоног төхөөрөмжтэй боллоо   
Үзсэн: 1741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй