Шууд Chart

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2017-11-06 19:00:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 8,12-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 8,10-11нд зарим газраар 7-12м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурна. 7,10-нд бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8, 11-12-нд ихэнх нутгаар цас ахиу орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм  өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.



Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6, 9, 12-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр цас ахиу орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 8-нд ихэнх нутгаар хүйтэн бага зэрэг сулрах ч бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан  байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6, 9-нд нутгийн зүүн хагаст, 8-нд шөнөдөө нутгийн баруун, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 6-8нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, 9-10-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 11-12 нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй