
ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох тухай мэдээлэл олон нийтэд ил болоод байсан. Тэгвэл энэ талаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж байна.
Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Хурцтай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол олон ирсэн. Тухайлбал, эрхэлж байгаа ажил албан тушаалаа урвуулан ашиглаж тусгай зөвшөөрөл, тендерийн эрх авсан тухай өргөдөл баримт надад ирсэн. Энэ бүхнийг УИХ нээлттэй сонсголоор ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа олон нийтэд мэдээллээ.
Томилгооны сонсголыг УИХ-ын 19 гишүүн санаачлан явуулах хуультай. Хуулийн хүрээнд хүсэлт гаргаад байгаагаа ийнхүү мэдээллээ.
Ж.Батзандан: Б.Хурцын асуудлаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.