Шууд Chart

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ

2017-11-07 13:08:13

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

Тухайлбал, 2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдаж Төсвийн тухай хуулийн  зарим заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байна гэж АН-ын бүлгээс мэдэгдлээ.

Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзжээ. Мөн тус бүлэг 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг санууллаа.  


АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй