
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Японд хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэ айлчлалаар түүний хамгийн их сөхсөн шударга худалдааны асуудал дорвитой шийдэлд хүрсэнгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Дональд Трамп Японы автомашин үйлдвэрлэгчдээс АНУ дахь үйлдвэрийнхээ тоог нэмэгдүүлэхийг, хөрөнгө оруулалт хийхийг хүссэн ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Ажиглагчдын онцлосноор дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын эрх баригчид болох Дональд Трамп, Шинзо Абэ нарын уулзалт халуун дулаан уур амьсгалтай болжээ. Үүнээс гадна талууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа дээд цэгт нь хүргэхэд санал нэгдсэнийг ажиглагчид онцолж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Өмнөд Солонгост айлчилж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэн Интэй уулзана. Талууд уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдлээ лхагва гарагт хийх товтой байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр БНСУ-д айлчилна | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.