
Бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг өнөөдөр баруун таван аймаг руу ачууллаа. Бог малыг мялзан өвчнөөс урдчилан сэргийлэхэд шаардлагатай 15 сая тун вакциныг ОХУ-аас 840 сая төгрөгөөр худалдан авчээ.
Вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх юм. Харин үлдсэн 5.4 сая тунг нь Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай зэрэг аймагт хуваарилан хүргүүлж байна. Мал эмнэлгийн үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн н.Батхуягийн яриаг хүргэе.
Бог малын мялзан өвчнөөр 2016 оны байдлаар 12996 бог мал хорогдсон бол энэ онд уг өвчнөөр мал хорогдоогүй юм. Мялзангийн вакциныг таван жил дараалан бог малд тарьж, уг өвчнийг гаргахгүй байхад анхаарч, хяналтандаа авах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг өнөөдөр баруун таван аймаг руу ачууллаа | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.