Шууд Chart

Зимбабын дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг итгэл эвдсэн гэдэг шалтгаанаар албан үүргээс нь чөлөөллөө

2017-11-07 13:53:57

Зимбаб улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе, дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг итгэл эвдсэн гэдэг шалтгаанаар албан үүргээс нь чөлөөллөө.

Тэрбээр Зимбабын эрх баригч намын тэргүүн, Ерөнхийлөгч Роберт Мугабегийн үйл хэргийг үргэлжлүүлэх магадлалтай байсан залгамжлагч байсныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Харин түүний оронд энэ жил 93 настай Зимбабын Ерөнхийлөгчийн эхнэр Грейс Мугабе нөхрийнхөө ажлын халааг авах боломж бүрдэж байна. Энэ талаар Роберт Мугабегийн хэвлэлийн төлөөлөгч буюу Зимбабын Ерөнхийлөгчийн хэвлэлийн сайд Симон Хая-Моёо мэдэгдэхдээ “Дэд Ерөнхийлөгч нь үл тоомсорлож, хуурч залилсан, итгэл эвдсэн олон удаагийн үйлдэл гаргасан” гэсэн байна.

Зимбабын Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр Грейс Мугабе нь дэд Ерөнхийлөгчийг халуулах хүсэлтэй байсан бөгөөд өнгөрөгч ням гарагт  тэрбээр дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг төрийн эргэлт зохион байгуулагч гэж хэлсэн байдаг.

Ингээд Зимбабын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөө халснаар ирэх сард болох эрх баригч намын онц их хурал дээр дараагийн дэд Ерөнхийлөгчийг томилохоор төлөвлөж байгаа юм гэж зарим хэвлэл бичиж байна.


Зимбабын дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг итгэл эвдсэн гэдэг шалтгаанаар албан үүргээс нь чөлөөллөө   
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй