Шууд Chart

Дэлхийн хамгийн том салхин эрчим хүчний сэнс 246,6 метр өндөр

2017-11-08 11:33:11

Дэлхийд цахилгаан эрчим хүчийг гаргаж авдаг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Атомын цахилгаан станц, дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц болон салхин цахилгаан станц гэх мэт. Энэ удаад салхины хүчээр эрчим хүч хуримтлуулдаг дэлхийн хамгийн том буюу өндөр салхин сэнсний талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Дэлхийн хамгийн том салхин эрчим хүчний сэнс 246,6 метр өндөр юм байна.

Тус аварга том салхин сэнс Германы Хайдорф хотын ойролцоо сүндэрлэдэг юм. Энэ салхин сэнснээс гаргаж авсан цахилгаан эрчим хүчээр 1000 айл өрхийг хангах бүрэн боломжтой юм. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Герман улс салхин эрчим хүчний сэнсийг илүү түлхүү хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд АНУ болон Хятад улсын дараа 3-рт бичигддэг аж. Жилээс жилд цахилгаан эрчим хүчний салбарт салхин сэнсний хэрэглээ улам нэмэгдсээр байгаа. Мэдээж энэ бол зардал хэмнэх мөн байгаль дэлхийд хор хөнөөлгүй замаар эрчим хүч гаргаж авдаг технологи.

Германы инженерүүд манай гарагийн хамгийн том, хамгийн өндөр салхин эрчим хүчний сэнс бүхий цамхгийг барьж байгуулан амжилттай ажиллуулаад байгаа юм. Учир нь сэнс хэдий чинээ өндөрт байна төдий чинээ их хэмжээний эрчим хүчийг цуглуулж чаддаг гэнэ. Тодруулбал газраас дээшлэх тусам салхины хүч, хурд улам нэмэгддэг тул ийнхүү ихэвчлэн салхин сэнс өндөрт сүндэрлэдэг байна. Ингэснээр хангалттай, шаардлагатай эрчим хүчийг олж авдаг юм.

Зөвхөн эрчим хүч хуримтлуулахаас гадна хадгалах боломжтой болсон нь онцлогтой болжээ. Мөн салхин сэнс бүр өөрийн гэсэн усан сантай юм байна. Энэ нь усны урсгалыг ашиглан сэргээгдэх эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлдэг юм. Хэрэв салхигүй байсан ч эрчим хүч үүсгэх боломжтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том салхин эрчим хүчний сэнс 246,6 метр өндөр  
Үзсэн: 5409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
баярболд [127.0.0.xxx] 2019-04-19 11:51
хэр их эрчим хүчтэй бэ?

Бидэнтэй нэгдээрэй