Шууд Chart

Малын гоц халдварт болон зооноз өвчнийг дэгдээхгүйн тулд бүх шатандаа анхаарах шаардлагатай

2017-11-10 11:55:26

Мал, амьтнаас хүнд халдварладаг болон халдварладаггүй малын гоц халдварт болон зооноз өвчнийг дэгдээхгүй байхад бүх шатандаа анхаарч ажиллах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв өвчин гарсан тохиолдолд тэр нөхцөлийг бүрдүүлсэн хувь хүн, мэргэжлийн байгууллага гээд бүх шатанд хариуцлага тооцдог, торгууль оногдуулдаг байх хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Хамгийн ойрын жишээ гэхэд хэн нэг малчны хариуцлагагүй байдлаас болж малын гоц халдварт өвчин өөр газарт гардаг, олон айлын мал үхдэг, өвчилдөг. Тэр өвчнийг дарах гэж улсаас их хэмжээний зарлага гардаг. Ийм байж болохгүй гэж Мал эмнэлэг үржлийн газрын дарга н.Ганхуяг ярьсан юм.

Шат шатандаа тооцдог хариуцлагыг хуулиар зохицуулж өгөх нэн шаардлагатай байна гэдгийг тэрбээр онцлон хэллээ.  


Малын гоц халдварт болон зооноз өвчнийг дэгдээхгүйн тулд бүх шатандаа анхаарах шаардлагатай  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй