Шууд Chart

Шилдэг тариаланчдад “Алтан түрүү” шагнал гардууллаа

2017-11-10 13:14:34

Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Ургацын далай” нэвтрүүлэг 53 дахь намартаа тариалангийн салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлсэн  шилдэг таван тариаланчид “Алтан түрүү” шагналыг гардуулан өглөө.

Жил жилийн намар Монголын үндэсний радио, МТХ хамтран сүүлийн гурван жил дараалан өндөр ургац авсан, газар тариалангийн салбарт техникийн  шинэчлэл хийж, үр сортоо чанаржуулсан, салбартаа шинийг санаачилсан тариаланчдад “Ургацын далай” нэвтрүүлгийн “Алтан түрүү”  шагналыг олгодог. Тус шагналыг хүртсэн Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын агронимич Сэргэлэн гантай, цаг хүндэрсэн ч тарианчид өөрсдийн чадахаар ургацаа сайн хураасан гэж хэлж байна.

Усалгаатай тариаланг гурван үеэрээ нэвтрүүлж яваа Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Оюунжаргал шилдэг таван тариаланчийн нэг болж “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг хүртлээ. Оюунжаргал ногоочин Ховдын брэнд болгох шинэ сортын олон төрлийн ногоог тариалж үр шимийг нь хүртэж байгаагаа ярьж байна.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын тариаланч Жаргалсайхан “Алтан түрүү” шагналыг хүртлээ. Жаргалсайхан сум орон нутгийн түвшинд байнгын болон түр 60 гаруй хүний ажлын байрыг бий болгож ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр 5-10 тонн төмсийг Хутаг-Өндөр сумынхаа багийн сургуулиудад хандивладаг байна. Энэ жилийн цаг агаар тариаланчдын чадал чансааг сайн шалгалаа гэж “Алтан түрүү” шагналын эзэн тариаланч Жаргалсайхан ярьж байна.

Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг Булган аймгийн Булган аймгийн тариаланч Мөнгөнхуяг, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын трактор-комбайнч Энхбаяр нар тус тус хүртсэн юм.


Шилдэг тариаланчдад “Алтан түрүү” шагнал гардууллаа   
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй