Шууд Chart

АПЕК-ийн дээд хэмжээний хурал өнөөдөр эхэлж байна

2017-11-10 13:21:33

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний хурал өнөөдөр эхэлж байна. Вьетнамын “Да Нанн” хотод хоёр өдөр үргэлжлэх Ази, Номхон далайн бүсийн гишүүн 21 улсын төрийн тэргүүнүүд, тэр дундаа Азийн таван улсад төрийн алйчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин нар оролцохыг хэвлэлүүд мэдээлж байна.

Хурлаар эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх хөтөлбөртэй байна. Мөн чөлөөт худалдааны замаар эдийн засгийн хамтын ажиллагааг тэргүүн ээлжинд өргөжүүлэх, байгаль орчны хөрөнгө оруулалт болон худалдааг дижитал эрин зуунд уялдуулах талаар хэлэлцэх юм байна.

АПЕК-ийн гишүүн 21 улс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг бүрдүүлдэг. Хурлын үр дүнд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын тэргүүнүүд эдийн засгийн хамтын ажиллагааны талаар зөвшилцөлд хүрэх боломжтой эсэх нь анхаарал татаж байна.

Дээд хэмжээний хурлын өмнө гишүүн орнуудын сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын талаас олон талт уулзалтаас илүү ганцаарчилсан уулзалтууд хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор уулзалтын үеэр АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт батлагдаагүй байна гэж зарим хэвлэл мэдээллээ.


АПЕК-ийн дээд хэмжээний хурал өнөөдөр эхэлж байна  
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй