
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Өнөөдрийн үзэсгэлэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Нийслэлээ дэлхий дахинд таниулсан өөрийн гэсэн брэндтэй хот болохын төлөө нийслэлийн ЗДТГ-ын зүгээс та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг юм шүү. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье” хэмээлээ.
Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд оролцож байна. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 10, 11, 12-ны өдөр 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм байна.
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д болж байна | ||
Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.