Шууд Chart

Канад улсын Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа

2017-11-13 12:50:46

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа уур амьсгалын хувьд газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил хотуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдагдсан юм.

Мөн Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ.


Канад улсын Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй