Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, тэдэнд ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ

2017-11-13 14:06:37

“Азийн хөгжлийн банк” ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, тэдэнд ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн боловсролын салбарт бага сургуулийн 30 барилга барих төсөл удахгүй эхэлнэ гэж “Азийн хөгжлийн банк”-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэллээ.

Түүнчлэн “Азийн хөгжлийн банк” эдийн засгийн хүнд үед нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэх, банкны салбарыг эрүүлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийхэд 100 сая америк долларын санхүүжилтийг “Олон улсын валютын сан”-гийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад олгоод байгаа юм.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, тэдэнд ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй