
Шриланк Улсын Их хурал төрийн өмчтэй холбоотой хэрэг шийдвэрлэх тусгай шүүх байгуулахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Тус шүүх нь санхүүгийн гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахуулийн гэмт хэргүүдийг шийдвэрлэнэ.
Ерөнхий прокурорын хүсэлтээр Ерөнхий шүүгч холбогдох хэргүүдийг тус шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлж байх юм. Шүүхийн шийдвэрийг шууд Дээд шүүхэд давж заалдах боломжтой. Шинэ шүүх байгуулагдахтай холбогдуулан Авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах хорооны хууль болон бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байна.
Авлигын гэмт хэргийг шийдвэрлэх шүүх байгуулна | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.