Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2017-11-15 07:51:24

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 16-нд ихэнх нутгаар цас орж,  цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтай салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16,17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй