
Киргиз, Узбек улс олон жилээр хөргөсөн харилцаагаа сэргээн, хилийн боомтоо нээж байна. Улс төрийн нөхцөл байдлын улмаас тусгаарлагдсан гэр бүлүүд хоёр улсын хил дахин нээгдэж байгаа "Достык" боомтод баяртайгаар уулзаж буй нь телевизийн бичлэгт буусан байна.
Долоон жилийн өмнө Узбек улс Киргизтэй зөрчилдөн "Достык" боомтоо хааж байсан. Үүнээс хойш олон ч гэр бүл хоёр улсын хооронд нэвтрэх зөвшөөрөл авахын тулд ихээхэн хүнд сурталтай нүүр тулж байжээ.
Харин Узбекийг 25 жилийн турш удирдсан анхны ерөнхийлөгч Ислам Каримовыг 2016 онд нас барсны дараа Узбекийн хоёр дахь ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев шинэ бодлого явуулах болжээ.
Узбек, Киргизийн төрийн тэргүүн хил дамнасан маргааныг шийдвэрлэх уулзалт хийж, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх амлалт өгцгөөсөн юм.
Киргиз, Узбек хилийн боомтоо нээлээ | ||
Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.