
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр Гадаад харилцааны яам зөрчил гаргасан байж болзошгүй байна. Тиймээс Үндэсний аудитын газраас эрсдлийн шалгалт хийхээр боллоо.
Гадаад харилцааны яамны өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад Үндэсний аудитын газраас шалгалт хийжээ. Өнөөдөр санхүүгийн нэгтгэсэн тайланд хйисэн аудитын дүгнэлтээр өгсөн акт, албан шаардлага, зөвлөжмийг Гадаад харилцааны сайд тэргүүтэй холбогдох албаныханд мэдээллээ. Ингэхэд өнгөрсөн жил болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалттай холбоотой зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс Үндэсний аудитын газраас тусгай баг уг хэргээр шалгалт хийхээр болжээ. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор н.Наранчимэг ярилаа.
Мөн Гадаад харилцааны яамнаас дипломат төлөөлөгчийн газруудад томилогдон ажиллаж байгаа санхүүгийн ажилтнууд мэргэжлийн бус байгааг тогтоожээ. Тиймээс мэргэжлийн хүнийг ажиллуулдаг байх, мөн мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт явуулдаг байх зөвлөмжийг өгчээ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Наранчимэг ярилаа. Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдалыг арилгахад анхаарч ажиллана гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэллээ.
Үндэсний аудитын газар Гадаад харилцааны яамны удирдлагуудтай уулзан илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлага, зөвлөмжийг танилцуулсан юм.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр ГХЯ зөрчил гаргасан байж болзошгүй | ||
Үзсэн: 2453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.