Шууд Chart

ОХУ-д онгоц осолджээ

2017-11-15 15:40:45

ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн хэлтсээс “L-410 турболет” хос хөдөлгүүрт богино зайн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар мэдээллээ. Онгоцонд хоёр нисгэгч, таван зорчигч явжээ. Тэдний дундаас нэг хүүхэд л амьд үлдсэн тухай мэдээлж байсан бол "Тасс" агентлаг найман хүний долоо нь нас барж, нэг хүүхэд амьд үлдсэн гэж уламжиллаа. 

Мэдээлэлд өгүүлснээр Кабаровскийн бүсийн удирдлагын төвөөс гарсан онгоц нисэх буудлаас хоёр км-ийн зайтай суурин газар унажээ. Мөн онгоцны их бие ямар ч ноцтой хохирол амсаагүй гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Зорчигчдын тоог  бүрэн тогтоож амжаагүй байгаа юм байна.


ОХУ-д онгоц осолджээ   
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй