Шууд Chart

Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг 10 жилийн хугацаанд хуваан хийнэ

2017-11-17 13:09:27

ОХУ Венесуэлийн Засгийн газрын энэ онд төлөх ёстой байсан 3.15 тэрбум америк долларын бондын нөхцөлийг шинэчлэн тохирч, хугацааг нь сунгахаар боллоо. Шинэ нөхцөлийн дагуу Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг ирэх 10 жилийн хугацаанд хуваан хийх юм.

Одоогоор Венесуэл улсын гадаад өрийн хэмжээ 140 тэрбум америк доллараар хэмжигдэж байна. Мөн нийт өрийн хэмжээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа юм.

Венесуэлийн эдийн засаг газрын тосны ханш унасны нөлөөгөөр хямралын бүс рүү шилжиж өрийн эргэн төлөлтүүд хойшлох болсон байна. Лхагва гарагт олон улсын үнэлгээний агентлагууд хүүгийн эргэн төлөлт хийгдээгүй гэсэн анхааруулгыг тус улсад хүргүүлжээ.

ОХУ, БНХАУ нь эртнээс Венесуэлийн холбоотон байсаар ирсэн бөгөөд энэ удаагийн ОХУ-ын Засгийн газрын шийдвэр нь олон улсад нөлөөллөө нэмэх Владимир Путины зорилготой холбоотой гэж ажиглагчид онцолж байна.


Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг 10 жилийн хугацаанд хуваан хийнэ   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй