
Эрхээ мэддэг хүн бусдын эрхийг хамгаалж чадна. Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд ажилладаг 2400 гаруй үйлдвэрчний эвлэлийн хороонд 12 мянга орчим сонгуульт ажилтан ажиллаж байна.
Гэвч 30 гаруй хувь нь энэ ажлаа хийсний төлөөсөнд хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Иймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сонгуульт ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, сургах, тэднийг хамгаалах зорилгоор “хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо. Сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй компанит ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярианд анхаарлаа хандуулъя.
“Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо | ||
Үзсэн: 2028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.