
Монгол, Хятадын ард түмний найрамдлыг илэрхийлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол, Хятад орны соёлыг дэлгэрүүлэх, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилго бүхий “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо.
Энэхүү уралдааныг НЗДТГ, БНХАУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ Халамж Хүмүүнлэгийн Ерөнхий холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ.
6-12 насны 1100 хүүхэд оролцсон уг уралдааны арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр уралдаанд оролцсон сурагчидад сурлагын амжилт хүсч, хоёр орны найрамдлыг илэрхийлсэн арга хэмжээ болсныг онцлов.
“Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо | ||
Үзсэн: 2210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.