
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна -
Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 20-22-нд Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 22,24-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 20,24-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 21, 23, 25-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 26-27-нд хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23,25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс, 3 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурна | ||
Үзсэн: 1907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.