
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 11 дугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт: 11 хэм, 20 цагт: 14 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 20-ны 20 цагаас 11 дүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий Завхан голын эхээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 7-12 метр, 24-нд ихэнх, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.