
Иргэд, аж ахуйн нэгжүүд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон хоёр намд нийт 13.3 тэрбум төгрөгийн хандив өгсөн байна. Үндэсний аудитын газраас Сонгуулийн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчийн хандивын зардлыг 90 хоногийн дотор хянаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гурван намын хандивын орлого, зарлагыг хянажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд МАН-д 6.7 тэрбум төгрөг, АН-д 6.6 тэрбум төгрөгийн хандив өгсөн. Ингэхдээ зарим иргэн хоёр удаа хандив өгөх тохиолдол гарсан гэж Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Б.Алтанзул хэллээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгөхөөс гадна улсын төсвөөс мөнгө зарцуулсан. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос төсвийн зарцуулалтын нэгдсэн тайлангаа гаргаагүй байна. Оны эцэс гэхэд тайлан гарах ёстой. Иймээс ирэх оны нэгдүгээр улиралд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан төсвийн тайланд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлнэ гэж Үндэсний аудитын газраас онцоллоо.
Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд 13.3 тэрбум төгрөгийн хандив өгчээ | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.