Шууд Chart

Шүлхийн голомтын бүсэд байгаа 220 үхрийг устгажээ

2017-11-22 16:50:24

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа  Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг 4 дэх өдрөө ажиллаж байна.  Өчигдрийн байдлаар  голомтын бүсэд 28 өрхийн 220 үхрийг  устган, 340 үхрийг тусгаарласан байна. Мөн  800 гаруй ямаа, 200-аад хонь, 8000-аад үхэр, 1500-аад  гахай, нийт  мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулжээ.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх   271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэрэгийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаад байгаа юм. Мөн Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэрэг замын өртөө, зөрлөгт зогсохгүйгээр зорчиж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын 6 сургууль, 7 цэцэрлэг болон Зүүнхараа политехникийн коллежийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаагаад байна.

Үйл явдлыг эргэн сануулахад, 11 дүгээр сарын 16-ны өдөр Мандал сумын 7 дугаар багт оршин суух иргэн Даваагийн 5 үхэрт “шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн. Харин 11 дүгээр сарын 18 нд энэ нь “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, хорио цээрийн дэглэмийг тогтоосон юм.


Шүлхийн голомтын бүсэд байгаа 220 үхрийг устгажээ  
Үзсэн: 2311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй