
Амиа золиослогч этгээд мягмар гарагт хойд Иракийн нутагт хүнсний зах руу ачааны машинаар дайран халдлага үйлдэж 21 хүний аминд хүрсэн тухай NHK агентлаг мэдээллээ. Цэргийн албан хаагчид энэ халдлагын цаана "Исламын улс" бүлэглэл байсан гэж сэжиглэж байна. Иракийн Туз Хурмату хотод бөмбөг дэлбэлсний улмаас 80 гаруй хүн шархаджээ. Тус хот нь Иракийн төв засгийн газар болон Курд бүсийн аль алинд хамаардаг байна.
Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын цэргүүд "Исламын улс" бүлэглэлийн эсэргүүцлийн бүлгийн Равагийн баруун хотыг дахин эзэлсэн. Мягмар гарагт Ерөнхий сайд Хайдэр Аль Абади "Исламын улс" бүлэглэлийг ялагдал хүлээсэн боловч цэргүүд цөлөгдсөний дараа л эцсийн ялалтыг тунхаглана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр хотын оршин суугчдын дунд нуугдсан цэргүүд болон тэдний дэмжигчид халдлагад өртөж болзошгүйг анхааруулжээ.
Иракт гарсан халдлагын улмаас 21 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.