
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн жавартай байна.
2017 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12хэм хүйтэн байна. 27-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.