Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2017-11-23 15:11:45

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24, 25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

2017 оны 11-р сарын 23-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 14 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагаас 11 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10  хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.



2017 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 26-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн   
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй