
“TOЯA” хүүхэд хөгжлийн академиас дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа соробан сампин, ой тогтоолтын “Намрын нээлттэй тэмцээн” өнөөдөр MҮЭСТО-д эхэллээ.
Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 800 орчим хүүхэд оролцож байна. “TOЯA” академи нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн сургалтын төв, сургууль, цэцэрлэгүүд дээр соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус академиас жил бүрийн хавар “Үндэсний аварга шалгаруулах тэмцээн”, намар “Намрын нээлттэй тэмцээн” зохион байгуулж, үүнээс шалгарсан шилдэг суралцагчдаа олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулдаг.
Өнгөрсөн зургаадугаар сард зохиогдсон ҮАШТ-ээс шалгарч, олон улсын тэмцээнд оролцох эрх авсан нийт 78 суралцагч 11 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Малайзын нийслэл Куала Лампур хотод энэ оны 12 дугаар сарын 10, 11-нд зохиогдох “Цээж тоолол, соробан сампингийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох гэж байна.
Энэ тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 10000 орчим хүүхэд оролцох юм. Монгол Улсыг төлөөлж “ТОЯА” хүүхэд хөгжлийн академиас оролцох хот, орон нутгийн 78 суралцагч хүүхдийн зуны амралтаар, есдүгээр сараас хойш амралтын өдрүүд, хичээлийн бус цагаар бэлтгэлээ хангаж байна.
Ой тогтоолтын тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.