Шууд Chart

Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа

2017-11-25 09:11:28

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн.

Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын шуудын орлого 523.6 тэрбум төгрөг, хотын шуудын урсгал зардал нийт 2 тэрбум 125.6 сая төгрөгөөр буурч, 308 тэрбум 755.5 сая төгрөг болсон.

2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хэрэгжүүлэхээр байна.


Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа  
Үзсэн: 1622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй