Шууд Chart

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

2017-11-25 09:15:49

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны үеэр Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх буюу 61 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.

2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу  энэ сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барих ёстой байсан. Хуулийн хугацааны цаглабарын дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийлэлийн төсөв батлагдах  юм.


Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа   
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй