Шууд Chart

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2017-11-26 10:27:54

Шатрын Рапид /түргэвчилсэн/ болон Блиц /түргэн/ тоглолтын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.

Тэмцээнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар нээж үг хэлэв.

Улсын аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчдэд нээлттэй бөгөөд Монголын шатрын холбооны 2017 оны 10 дугаар сарын 01-ний чансаагаар эрэгтэй 2000, эмэгтэй 1800-гаас дээш чансаатай өсвөрийн шатарчид, нийт 100 гаруй шатарчин оролцож байна.

Рапид, блиц тоглолт нь шатарчдаас хурдан сэтгэх, авхаалж самбаанаас гадна гарын хурдтай хөдөлгөөн шаарддаг онцлогтой төрөл юм. Тэмцээн Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу болох бөгөөд ням гарагт аваргаа тодруулна.

Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран Улс тунхагласны баяраар жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.


Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 3773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй