
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх” гэж тусгагдсаны дагуу зорилтот бүлэгт чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард ЕБС-ийн гурван багш, дунд ангийн 27 сурагчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотын хүүхдийн зусланд долоо хоногийн хугацаатай хамруулсан.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газраас зорилтот өрхийн 50 сурагчид тус бүр 1000 юань /370 000 төгрөг/-ийн буцалтгүй тусламж гардууллаа.
Арга хэмжээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд консул Ван Жуюн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа болон сурагчдын эцэг, эх оролцлоо гэж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Тавин сурагчид 1000 юанийн тэтгэмж олгов | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.