Шууд Chart

Индонезийн эрх баригчид Бали арал дахь түгшүүрийн байдлыг дээд цэгт нь хүргээд байна

2017-11-27 12:52:44

Бали арал дахь “Агун” галт уулын идэвхжил нэмэгдэж, гол дэлбэрэлтээс нь болгоомжлон энэ уулын эргэн тойрон дахь хамгаалалтын бүсийг өргөжүүлжээ.

Арлын агаарын тээврийн үйлчилгээг зогсоосноор жуулчлалаар очсон хүмүүс тэндээ үлдсэн байна. Индонезийн Гамшгийн менежментийн үндэсний зөвлөлийн мэдээлж байгаагаар галт уулын дэлбэрэлтүүд 12 км-ийн зайтай сонсогдож буй аж. "Гамшгийн болзошгүй эрсдэл" -ийн улмаас орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний 6 цагаас эхлэн аюулын дохиог 4 дүгээр зэрэг буюу хамгийн өндөр түвшинд хүргээд байна.

Индонезийн Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг фейсбүүк хуудсаараа “Галт уулын жижиг дэлбэрэлтүүд бямба гарагийн шөнөөс эхлэн эрс нэмэгдсэн нь томоохон хүчтэй дэлбэрэлт болж болзошгүйн дохио юм” гэж мэдээлсэн байна.

Эрх баригчдын зүгээс орон нутгийн иргэд оршин суугчдад маск тараан, 10 км-ээр өргөжүүлсэн хориотой бүсээс хүмүүсийг гаргажээ. Индонез нь газрын тектоник хавтангууд мөргөлдөж, газар хөдлөл, галт улын дэлбэрэлт болдог идэвхтэй бүсэд оршдогоос гадна 130 гаруй идэвхтэй галт уул байдаг нутаг юм.

1960 онд "Агун" галт уул дэлбэрснээс болж мянга орчим хүн нас барсан байдаг. Харин энэ удаагийн идэвхжилийн үеэр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд аялал жуулчлал, бүтээмжийн алдагдлаас 110 гаруй сая долларын ашгаа алдсан гэж албаны хүмүүс мэдээлжээ.


Индонезийн эрх баригчид Бали арал дахь түгшүүрийн байдлыг дээд цэгт нь хүргээд байна  
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй