Шууд Chart

Монголчуудын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ

2017-11-27 13:21:53

Манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа архины хамааралтай иргэдийн эмчилгээний үр дүн дэлхий нийтийнхтэй харьцуулахад сайн байгааг мэргэжлийнхэн хэллээ. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал, нийгмийн байдлаас шалтгаалж эргээд архинд орох, эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол олон байна.

Наркологийн төв эмнэлэг сэтгэл заслын архины эмчилгээ хийж байгаа талаар тус эмнэлгийн сэтгэл засалч эмч, Клиникийн профессор н.Бямбасүрэн ярилаа.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэж гарсан байдаг. Үүнийг 2009 оныхтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн тоо юм. Тиймээс архины хэрэглээг бууруулахын тулд төрөөс анхаарах шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 


Монголчуудын 64 хувь нь сүүлийн нэг сард архи хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ   
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй