Шууд Chart

ХБНГУ-ын сөрөг хүчин Ангела Меркельтэй хамтран засаг байгуулах эсэх асуудлыг эргэн харж байна

2017-11-27 13:27:57

ХБНГУ-ын сөрөг хүчин Канцлер Ангела Меркельтэй эвслийн Засгийн газар бүрдүүлэх, хамтран засаг байгуулах эсэх асуудлыг эргэн харж байна. Учир нь Социал Демократ нам Европын хамгийн том эдийн засагтай улсын улс төрийн орчныг тогтворжуулахыг зорьж байгаа юм.

ХБНГУ-ын Канцлерыг эрх мэдлээ хадгалан үлдэхэд нь туслахад бэлэн гэдгээ сөрөг хүчин ийнхүү илэрхийлсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Сөрөг хүчний тэргүүн Мартин Шульцийн хувьд цөөнхийн Засгийн газар байгуулах саналтай байгаа юм. Харин Ангела Меркель сонгууль явуулсан нь дээр гэсэн байр суурьтай байна.

Засгийн газрыг бүрдүүлэх яриа хэлэлцээг дахин эхлүүлэх үү, эсвэл ээлжит бус сонгууль явуулах уу гэдгийг ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер шийдвэрлэх юм.


ХБНГУ-ын сөрөг хүчин Ангела Меркельтэй хамтран засаг байгуулах эсэх асуудлыг эргэн харж байна  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй