Шууд Chart

Долоо хоногийн эхээр говь, тал хээрийн нутгаар хүчтэй шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2017-11-27 14:21:40

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхээр говь тал хээрийн нутгаар хүчтэй салхилан шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28-нд зарим газраар, 1-3-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-28-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 2-3-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 27-28-нд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.  


Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28,2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурна. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с, 28,2-3-нд зарим газраар 9-14м/с ширүүснэ. 27-28-нд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм,  өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 29-1-нд хүйтний эрч бага зэрэг сулрах ч 2-3-нд өмнөх хоногоос 3-4 хэмаар хүйтэрнэ.  



Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 30-нд нутгийн  хойд хэсгээр, 2-3нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с, 30, 2,3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 30,3-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн  байна. Бусад хугацаанд хүйтний эрч 3-4 хэмаар сулхан байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шуурна. 2-3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


Долоо хоногийн эхээр говь, тал хээрийн нутгаар хүчтэй шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ  
Үзсэн: 2114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй