Шууд Chart

Маргааш нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна

2017-11-27 15:33:50

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 28-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17 цагт 17 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цагаас 11 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангайн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 14-19  хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн.


2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд нутгийн баруун хагаст цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 29,30-нд тал хээрийн нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Маргааш нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй