Шууд Chart

Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

2017-11-28 12:13:56

Өнгөрсөн шөнө Булган, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт цас орж, бага зэргийн цасан шуургатай байсан. Малдаа яваад сураггүй болсон хоёр тохиолдол гарсныг Онцгой байдлын албанд бүртгэжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  60 болон 40 настай хоёр иргэн 16:00 цагийн орчимд малаа хураана гэж гараад сураггүй болсон байна. Тэднийг 23:00 цагийн үед гэрээс нь зүүн урд зүгт  3 километрт эсэн мэнд байсныг олжээ.

Мөн малаа туухаар гурав хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон байсан Завхан аймгийн Алдархаан сумын 76 настай иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэнийг алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь зөвхөн өчигдөр орой холбогдох албаныханд мэдэгджээ.


Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй