
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Дорнод аймгаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 15 зорчигчтой хувь иргэний микро автобус цасанд суусан байсныг аймгийн онцгой байдлын алба хаагчид очиж аварсан байна.
Мөн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, ’’Дивизийн гарам’’ гэдэг газар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд өвс тээвэрлэж явсан пронтер маркийн машин Хэрлэн гол дээгүүр зорчиж яваад цөмөрчээ. Дүүргийн онцгой байдлын алба хаагчид хоёр цагийн турш ажиллаж, машиныг татан гаргасан байна.
Хэрлэн гол дээгүүр зорчиж яваад мөсөнд цөмөрчээ | ||
Үзсэн: 2273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.