
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох шийдвэрлэх, мэдээлэл сурталчилгаа түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг ашиглах нь чухал. Тиймээс дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.
Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа болон явуулж буй үйл ажиллагааны үр дүнг нотолгоонд суурилан танилцуулах зорилготой уг арга хэмжээ нь ДОХ-ын асуудлаарх анхны эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Глобаль сан, НҮБ-ын Хүн амын сан, АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна.
Сэтгүүлч Г.Болортунгалаг
ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болно | ||
Үзсэн: 1586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.